Tuesday, May 17, 2011

Фермер...



Хоёр фермер шөнийн пабд сууна.
- Жо, чи өнөөдөр яасан уруу царайтай байх юм бэ?
- Чи үнэмшихгүй байх л даа. Би өнөөдөр эхнэрийн эзгүйд үнээгээ сааж байсан чинь сүүгээ үнээндээ асгуулчихаад.
- 3a тэрэнд юунд нь санаа зовдог юм.
- Үгүй ээ, тэгээд үнээнийхээ нэг хөлийг нь шонгоос уячихаад сааж байсан чинь дахиад сүүгээ асгуулчихаад.
- Хэдэн литр сүүний хойноос сэтгэлээр унаад байгаа юм уу?
- Үгүй дээ. Тэгээд нөгөө хөлийг нь бас нэг шонгоос уячихаад саах гэсэн чинь сүүлээрээ гуядаад саалгадаггүй.
- Тэгээд?
- Тэгээд сүүлийг нь уях гэсэн чинь дээс байдаггүй. Өмднийхөө тэлээгээр сүүлийг нь арайхийж сөхөж уяад дуустал өмд шувтраад уначихдаг юм. Тэгсэн чинь, яг тэр үед эхнэр маань саравчинд ороод ирдэг байна ш дээ...

No comments:

Post a Comment