Wednesday, July 20, 2011
Утас
Утас дуугараад нэг жаал хариу өгөв.
- Та хэнтэй ярих уу?
- Ээжтэй нь ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл аавтай нь ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл наана чинь өөр хүн байна уу?
- Гал сөнөөгчид.
- Тэгвэл тэд нартай ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл өшөө хүн байна уу?
- Цагдаа нар байна.
- Тэгвэл тэд нартай ярья.
- Завгүй байна.
- Ээж чинь, аав чинь, гал сөнөөгчид, цагдаа нар бүгд завгүй. Тэгээд тэд юу хийгээд байгаа юм?
- Намайг хайж байна аа ?!
ЖА гэж...
Жагсаалын дарга :
- Байлдагч Бат гараа алдлаад тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
- Байлдагч Эрдэнэ гараа өргөөд тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
- Байлдагч Зориг 2 гараа урдаа аваад тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
Ахмад :
- Жагсаалын дарга Сүрэн, цэргүүдээр тетрис тоглохоо боль.
Хямдралтай худалдаа
Хямдралтай худалдаа зарласан өдрийн өглөө зар сурталчилгаа, ам дамжсан ярианаас хямд үнийн тухай сонссон хүмүүс дэлгүүрийн өмнө уртын урт дараалал үүсгэсэн байна гэнэ. Гэтэл нэгэн жижгэвтэр биетэй эр дарааллын эхэн лүү зүтгэсэнд дараалалд байсан хүмүүс хараал тавин загнаж хойш нь аваад шидчихжээ. Мань эр гандан бууралгүй дахин нэг оролдлого хийсэнд хүмүүс шанаа өгөн тал талаас нь нүдэж дарааллын хамгийн сүүл рүү түлхэсэнд мань эр арай гэж хөл дээрээ босож ирснээ дарааллын хамгийн сүүлд зогсох хүмүүст хандан : “Дахиад зодох юм бол харилаа. Дэлгүүрээ онгойлгохгүй” гэжээ.
Subscribe to:
Posts (Atom)


