Wednesday, April 27, 2011

Шалгалт...


Профессор, физикийн хичээлээр шалгалт авч байна:
-За.Коля. Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ? Коля:
- Цонхыг нь онгойлгоно
-За, тэгвэл цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох. Коля чадсангүй. Багш:
-Суу. Муу. За Вася! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
- Цонхыг нь онгойлгоно.
- За. Цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох. Вася чадсангүй бас л муу авав.
Профессор:
- Маня! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
- Цамцаа тайлна.
- Бүр халуун байвал?
- Юбкаа тайлна.
- Тэгээд бүр халуун байвал?
- Чармай нүцгэн болсон ч хамаагүй, ямар ч байсан цонхыг нь лав онгойлгохгүй!

Үсчинд...


Нэгэн залуу үсчинд орж ирээд
-талх байна уу?
-манайх талх зардаг газар биш
залуу гүйж очоод цохиод унагачихаж гэнэ.
Маргааш нь залуу дахиад асуужээ
-талх байна уу?
-уучлаарай ахаа манайх талх зардаг газар биш ш дээ
залуу дахиад л гүйж очоод цохиод унагачихаж гэнэ.
Маргааш нь үсчин залуу бүх төрлийн талх өрөөд тавьчихсан байж байтал залуу орж ирэв.
-Сайн байна уу? ахаа та ямар талх авах уу?
-Аптикаас талх авчлаа өндөг байна уу?...

Хөгжилтэй бичлэгийн түүвэр 2 ....

Согтуу хүн сохор ухаантай...


Нэг бүсгүй замаар алхаж явтал шаварт хэвтэж байсан согтуу эр: чи өөрөө гахай гэж гэнэ. Тэгсэн бүсгүй уучлаарай ахаа би таныг ''гахай'' гэж хэлээгүйшдээ гэхэд өнөөх согтуу эр чи дотроо тэгэж бодсоншдээ гэжээ.

Шарсан мах...


2 найз ярилцав. Энэ хавьд шарсан мах үнэртээд байх юм. чи эхлээд тамхин дээрхи ялаагаа авчих гэв

Tuesday, April 26, 2011

Ne Yo- One in a Million

   Үнэхээр клип, дуу нь таалагддаг учраас тавьмаар санагдлаа бичлэгийн хувьд дажгүй шүү! Ne Yo хэмээх урлагийн нэрээр алдаршсан Shaffer Chimere Smith, Jr нүдэнд дулаахан чадварлаг дуучнаар зогсохгүй чамгүй бүжигчин жүжигчин гэдгээ харуулсан авьяаслаг дуучин маань 1979 оны 10 сарын 18-нд Америк улсын Арканзас мужид төрсөн бөгөөд анхны уран бүтээлээ 1999 онд туурвиж эхэлж байсан байна. Түүний уран бүтээлийн талаар шинэ соргог мэдээ мэдээллийг түүний доорхи веб хуудаснаас авч болох юм байна.

http://www.neyothegentleman.com/splash/

Сайхны өмнө харц буруугүй...

Дэвид Бэкем түүний эхнэр Spice girls хамтлагийн гишүүн Victoria Beckam нэгэн тоглолтын дундуурх халуухан хөгжөөн дэмжигч охидын үзүүлбэр дээр. Илүү дутуу тайлбар хэрэггүй бол уу.

  

Дэвид Бэкем 1975 оны 5-р сарын 2-нд төрсөн бөгөөд амжилтын гараа нь 1992 онд 17 настайдаа түүний эхний баг болох Манчайстер Юнайтед тоглосоноос алдаршиж эхэлсэн. 
Аз жаргалтай хосууд маань 3 охинтой, Калифорнийн Бэвэрли Хилс-д амьдарч байгаа. Одоо 2009, 2010 Бэкем A.C Milan багт зээлээр тоглож байгаа юм.

Загасчин...


 Голын эрэг дээрхи загасчинд,нутгийн индиан хэлж байна гэнэ.
-Таныг энд их харлаа.Манай энд чинь загас ерөөсөө байдаггүй шдээ.
-Би ч ноднингоос хойш тийм ч боловуу гэж сэжиглээд байгаа юмаа.

********************************************************************************************

Загасчин усан дахь хөвүүрээ ширтэж цаг гаран суув.
Тэгтэл эхнэр нь ванны өрөөнд орж ирээд:
-Чи тэр загасандаа яв яв. би юм угаамаар байна гэв.



* Та бүхэн өөрсдийн мэддэг онигоо болон мэдээллээ надтай болон бусадтай хуваалцаж байгаарай. Баярлалаа.

Бүлтрэх шахав...


Эцэг нь гэртээ яаран ирээд ОО-доо ороод хүндэрч байв гэтэл дүрсгүй жаал нь хүрч ирээд гэрэлийг нь унтраажээ. Нөгөө эр хамаг байдгаараа хашгирав. Эхнэр нь хүрч ирээд гэрлийг нь асаан юу болов гэтэл. Их дүлээд нүд минь бүлтэрчихлээ гэж айлаа гэжээ

Сүнс...

Харанхуй үдэш оршуулгын газарын дундуур нэг хүүхэн ганцаар алхална . Ямар нэг хүн амьтан тааралдаасай гэж залбираад явж байтал нэг залуу дайралдаж . Хэсэг ярилцангаа хүүхэн:
-Та сүнснээс айдаг уу? гэж асуухад нөгөө эр
- Амьд байхдаа айдаг л байлаа гэжээ

Гадаад хэл сурцгаая!


Өвөрмонгол хэлээ сурцгаая!!
 1. Авто ралли - Яршиг төвөгтэй замын уралдаан
2. Уран гулгалт - Галбирын халтиргаа
3. Мөхөөлдөc идэх - Хөлдүүс мөлжих
 4. Хайр дурлал - Бачим учир
5. Шилэн кабель - Гэрэл чавхдагч
6. Эмэгтэйчүүдийн эмнэлэг - Салтаа байцаах газар
7. Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
8. Татвар авах өрөө - Сүйтгэл хураах газар
9. Хүчиндэх -Даран бузарлах
10. Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч

Monday, April 25, 2011

Сонирхолтой судалгаа..


  • Кмэдрибж-ийн Их сруглууийн сдулагааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг. Хрээв эийнг ушниж чдаавл wlal дрээээ нтийэл. Хмүсүүийн 55% нь л ушниж чдана

  • Хичээл дээр...




    Багш самбар дээр бодлого бодуулна...

    Оюутнууд хөгжим сонсож зарим нь хоорондоо юм яарьж зарим нь хөзөр тоглоно. Тэгтэл хөзөр тоглож байсан нэг нь гэнэт уурсан орилов: - Новшоо, наадах чинь юу юм бэ?
    Багш эргэж харан:
    - Одоохон багш нь тайлбарлана аа...

    Музьед...

    Хоёр нєхєр эртний түүхийн музе үзэж явна. Хоргонд хийсэн шарилын гадна "МЭӨ1187" гэж бичсэн байв.
    -Энэ үсэг тоонууд нь юу гэж байгаа юм бол.
    -Хэн мэдэх вэ, энэ хүнийг дайрсан машины дугаар л юм байлгүй.

    Гайхсан нь...


    Онгоцонд нэг залуу “Бөөлжлөө, уут өгөөрэй” гэж гэнэ. Vйлчлэгч уут аваад ирэхэд нөгөө залуу зvгээр бусад бvх хvн нь бөөлжсөн байв. Учрыг нь асуухад нөгөө залуу:
    -Би тэсэхгvй бөөлжчихсөн чинь энэ хvмvvс муухай хараад байсан. Тэгэхээр нь айгаад буцаагаад идчихсэн юм.

    Вовкаг хичээл дээрээ сууж байсан чинь багш нь хичээлийн холбогдолтой асуулт асууж л дээ. Вовка мэдэхгүй байсан болохоороо:
    - Багшаа эндээс сонсогдохгүй байна. гэжээ. Багш нь уурлаж:
    - За чи миний эндээс надаас юм асуу. Би чиний суудалд сууя.
    Тэгээд байраа солиод Вовка асуусан нь:
    - Багшаа та манай эгчийг эргүүлэхээ хэзээ болих юм бэ?
    Багш нь бантаад:
    - Нээрээ эндээс чинь юу ч сонсогддоггүй юм байна...

    Санаа зовсон нь...


    Байна уу, байна уу?
    -Байна аа байна.
    -Ээ ашгүй би бүр санаа зовоод...
    -Яагаа вэ?
    -Сая телевизээр, том толгойтой жижигхэн боовтой нэг хүн машинд дайруулчихсан гээд гарахаар нь санаа зовоод утасдаж байгаа юм.

    Алдаатай санал...

    Бүсгүйчүүдийн хувьд гэрлэх саналыг сонсохдоо хамгийн өвөрмөц шинэлэг бас тэгээд гэнэтийн байхад илүү дуртай байдаг. Эрчүүд энэ үгсийг аль болох олон нийтийн өмнө зоригтойгоор хэлэхийг хичээдэг. Харин та тэр бүсгүйг үгүй гэвэл яахыг бодож үзсэн үү.... ккккк Ингээд нэгэн залуугийн гайхалтай гэрлэх саналыг хүлээн авч үзье. Бодох л хэрэгтэй байж дээ, Яарсан уу эсвэл эмэгтэй ичсэн үү?

    Sunday, April 24, 2011

    Дээрэм...


    Америкийн нэгэн муxар гудамжинд 2 xүн xалз тулав. Нэг нь:
    - Мөнгөө! xэмээн xалааснаасаа xутга гаргатал нөгөө эр:
    - Яаx нь вэ? xэмээн өмнөөс нь 9 мм-ийн гар буу гаргав.
    - Аан би зүгээр л мөнгөө задлуулаx гэсэн юм.

    монгол орос хятад 3-н найз нэгэн өдөр хэн нь илүү шивэртэйгээ үзье гээд.
    эхлээд хятад нь оймсоо тайлаад хана руу шиджээ. тэгтэл зүгээр доошоо уначихав.
    дараа нь орос оймсоо тайлаад шидтэл хананд шууд пял хийтэл наалджээ.
    монгол оймсоо тайлаад шидтэл оймс нь ханан дээр очиж наалдаснаа дээшээ авирч байна гэнээ.

    Thursday, April 21, 2011



    Хэн нэгэнтэй анх уулзахад хүмүүсийн 30 % тэдний инээмсэглэл анхны сэтгэгдэл төрүүлдэг гэж боддог байна.
    Инээмсэглэх нь маш сайн дасгал болж өгдөг. Биднийг инээмсэглэхэд нүүрний 15 булчин, биеийн 230 булчин тэнийдэг байна. Британичуудын 70 % нь инээмсэглэл нь нийгмийн харилцаанд ч бай сэтгэл зүйн байдалд ч тэр өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог гэдэгт эргэлздэггүй. Мөн хайр дурлалд ч …


  • Дундаж инээмсэглэл ойролцоогоор 3 сек үргэлжилдэг

  •  Хүмүүсийн 26% нь чөлөөтэй инээмсэглэх дургуй гэнэ. Учир нь өөрсдийнхөө шүдийг хангалттай цагаан бас тэгш биш гэж санаа зовж явдаг учраас...

  • Инээмсэглэл нь  даавартай холбоотой сэтгэл хөдлөлийг  ихэсгэдэг бөгөөд ингэснээр зүрхний цохилтийг түргэтгэж, цусны эргэлтийг сайжруулдаг

  • Гурван хүн тутмын нэг нь шүдээ яралзсан тэгш цагаан, төгс болгож Hollywood smile тай болгохыг хүсдэг гэнэ.

  • Инээмсэглэл таны амьдралыг өөрчилж эргэн тойрныхныхоо сэтгэлийг татах, бүгчим давчуу орчныг хүртэл 2 дахин гэрэл гэгээтэй, саруулхан болгох увидастай.

  • Тиймээс ЯГ ОДОО СЭТГЭЛ ТАТАМ ИНЭЭМСЭГЛЭЦГЭЭЕ.

  • Том болжээ...



    Болд гэрлэжээ удалгүй эхнэр нь төрөв. Тэд хүүхэддээ нэр хайрлахаар лам дээр очоод асуусанд "Боов" хэмээх нэр хайрлав. 2 жилийн дараа Болдын найз тэднийд ирээд хүүхдийнх нь толгойг илэх зуураа
    ААЙ.. Болдын боов ч том болжээ үс нь ургаад л....

    Хөгжилтэй бичлэгийн түүвэр... Funny video!

    Wednesday, April 20, 2011

    Шинэ цэрэг...

    Сайн байна уу. Миний блогоор аялж байгаад юуны түрүүнд таньд баярлалаа. Дөнгөж блог ашиглаж эхэлж байгаа учраас блогоо хөгжүүлэх тал дээр туршлага муутай байна.  Гэвч Элэгийг чинь хатааж чадахгүй ч бага ч гэсэн нүүрэнд чинь мишээл тодрох хэдэн мэддэг болон сонссон чимх инээдээ хуваалций гэж бодлоо. Хамгийн гол нь хүн олон хүнээс ичилгүй өөрийхөө төрөлх эмоцоор нэг цангинатал инээгээд үзээрэй нүд онгойх шиг л болно. Ха ха, хи хи, похаха, вахаха, гаххх гахх, зарим нэг хүмүүс чиний инээхийг харж баясаг л дээ. За за инээцгээе хүмүүсээ инээцгээе эгэл биш шүү энэ инээд...

    Шинэ хүүхэд...

    Xүү xичээлээсээ xачин царайтай амьтан орж ирэв. Аав нь:
    - Энэ чинь юу болчиxоов?
    - Рекордо бид 2 зодолдоод.
    - Пөөх наад xувцасаа xараач. Шинийг л авч өгөxөөс өөр арга алга.
    - Би xарин азтай байна. Рекордогийн аав xарин шинэ xүүxэд xудалдаж аваxаас өөр аргагүй болсон…

    Чимх инээд...

    Өвөө хүү 2 Гандан явж байна:
    -Євєє энэ лам нар юу гээд байгаа юм бэ?
    -Бурхан багшийн сургаалийг тївд хэлээр уншиж байгаа юм аа.
    -Яагаад англи хэлээр уншдаггїй юм бол?
    -Лам нар одоохондоо англи хэл мэдэхгїй байгаа юм аа.
    -Тэгвэл яагаад монголоор уншдаггїй юм бэ?
    -Бурхан багш нь одоохондоо монгол хэл мэдэхгїй байгаа юм аа.