Wednesday, July 20, 2011

Хямдралтай худалдаа



Хямдралтай худалдаа зарласан өдрийн өглөө зар сурталчилгаа, ам дамжсан ярианаас хямд үнийн тухай сонссон хүмүүс дэлгүүрийн өмнө уртын урт дараалал үүсгэсэн байна гэнэ. Гэтэл нэгэн жижгэвтэр биетэй эр дарааллын эхэн лүү зүтгэсэнд дараалалд байсан хүмүүс хараал тавин загнаж хойш нь аваад шидчихжээ. Мань эр гандан бууралгүй дахин нэг оролдлого хийсэнд хүмүүс шанаа өгөн тал талаас нь нүдэж дарааллын хамгийн сүүл рүү түлхэсэнд мань эр арай гэж хөл дээрээ босож ирснээ дарааллын хамгийн сүүлд зогсох хүмүүст хандан : “Дахиад зодох юм бол харилаа. Дэлгүүрээ онгойлгохгүй” гэжээ.

No comments:

Post a Comment