Wednesday, August 17, 2011

Чимх инээд...

Нэг хүн уншдагч юм шиг уншдаггүй ч юм шиг блог хөтлөөд багахаан хугацаа өнгөрлөө. Хэсэг хугацаанд онигоо нэмсэнгүй энэ маань ажил болон амралт хоёр хоёулааа маш завгүй байдагтай холбоотой байх ккк. Ингээд хэдэн чимх инээд оруулий даа. Гэхдээ хүмүүс уншдаг юм бол уу?

ха ха хи хи ха ха хи хи ха ха хи хи ха ха хи хи ха ха хи хи

1. Хэний авгай том бөгстэй гэдэг сэдвээр ярьж байна гэнэ.
Эхний залуу:
- Авгайгаа шөнө эргэхээр орны урдуур уначихдаг гэхэд дараагийн залуу:
- Манай авгайгийн дотоож нь шүхэр гэхэд дараагийн залуу:
- Манай авгай ногоон нүдтэй гэж гэнэ. Чи солиотой юм уу? Бид бөгс ярьж байхад гэхэд нөгөө залуу үлдсэн нь БӨГС гэжээ.

2. “Yгүй мөн ингэж найтаах гэж бас байдгаа” гэсээр эмгэн бөөн шороо болчихсон өрөөсөн хиймэл нүд, 32 хиймэл шүдээ зүлгэн суув.

3. -Чи өглөө ажилдаа явахдаа зангиагаа яаж сонгодог вэ? -Урьд орой нь уучихсан бол сэрэнгүүтээ шууд гартаа таарсныг нь шүүрч аваад зүүдэг. -Харин эрүүл босвол? -Өглөө эрүүл сэрэх тоолондоо ганцхан зангиатайгаа санадаг юм.

4. Нэг хартай хүүхэн нөхрийнхөө гар утасыг сонсож үзээд:
- Энэ хүүхэн яахаараа чиний утасны нэгжийг мэдээд байдаг юм бэ. гээд уурлав гэнэ.

5. Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
- Сайн уу.
Эр гайхан:
- Сайн.
- Юу байна?
- Юмгүй.
- Юу хийж байгаа юм?
- Жорлонд л сууж байна.
- За за, пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна

6. Ойн ээлжит сонгуулиар туулай цагдаа болжээ. Тэгээд үнэг дээр ирээд:
- Чи энэ үнэтэй үсийг хэнээс авсанаа хэл.
- Үгүй ээ, энэ миний өөрийн үс. Тэгтэл туулай:
- Битгий худлаа хэл, гээд үнэгийг мөрдөнд хийчихэв. Удалгүй галуу хүзүүгээ унжуулсаар мөрдөнд орж ирэв. Үнэг:
- Чи ямар хэргээр орж ирээв?
- Намайг жил болгон халуун орон руу хэний мөнгөөр нисдэгээ хэл, муу луйварчин гээд хийчихлээ.

7. Замаар трамбай явж байтал зам дээр баас хэвтэж байв. Трамбай:
- Хөөе баас, замаас холд.
- Чи өөрөө юу юм бэ?
- Би машин байна.
- Ха ха, чи машин юм бол би бялуу байна.

8. Вовка ангийнхаа нэг бандийг гэртээ дагуулж ирээд:
- Ээж ээ, энэ бол манай ангийн Петя. Ёстой ер бусын хүүхэд байгаа юм.
- Юугаараа ер бусын байдаг билээ?
- Надаас муу сурдаг гээд бодчих. .

Monday, August 8, 2011

Хулгайч...



Нэг эр цагдаагийн xэлтэс дээр ирээд байцаагчаас:
- Би өчигдөр манайд орсон xулгайчтай уулзаж болоx уу? гэxэд цагдаа:
- Яаx нь вэ? Зодоx нь уу? гэв. Нөгөө эр:
- Үгүй ээ, зүгээр л манай эxнэрт мэдэгдэлгүй яаж цонxоор орсныг нь асууx гэсэн юм гэжээ.

Wednesday, July 20, 2011

Утас



Утас дуугараад нэг жаал хариу өгөв.
- Та хэнтэй ярих уу?
- Ээжтэй нь ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл аавтай нь ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл наана чинь өөр хүн байна уу?
- Гал сөнөөгчид.
- Тэгвэл тэд нартай ярья.
- Завгүй байна.
- Тэгвэл өшөө хүн байна уу?
- Цагдаа нар байна.
- Тэгвэл тэд нартай ярья.
- Завгүй байна.
- Ээж чинь, аав чинь, гал сөнөөгчид, цагдаа нар бүгд завгүй. Тэгээд тэд юу хийгээд байгаа юм?
- Намайг хайж байна аа ?!

ЖА гэж...


Жагсаалын дарга :
- Байлдагч Бат гараа алдлаад тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
- Байлдагч Эрдэнэ гараа өргөөд тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
- Байлдагч Зориг 2 гараа урдаа аваад тэр нүх рүү ор.
- Гүйцэтгэе. /Сүн/
Ахмад :
- Жагсаалын дарга Сүрэн, цэргүүдээр тетрис тоглохоо боль.

Хямдралтай худалдаа



Хямдралтай худалдаа зарласан өдрийн өглөө зар сурталчилгаа, ам дамжсан ярианаас хямд үнийн тухай сонссон хүмүүс дэлгүүрийн өмнө уртын урт дараалал үүсгэсэн байна гэнэ. Гэтэл нэгэн жижгэвтэр биетэй эр дарааллын эхэн лүү зүтгэсэнд дараалалд байсан хүмүүс хараал тавин загнаж хойш нь аваад шидчихжээ. Мань эр гандан бууралгүй дахин нэг оролдлого хийсэнд хүмүүс шанаа өгөн тал талаас нь нүдэж дарааллын хамгийн сүүл рүү түлхэсэнд мань эр арай гэж хөл дээрээ босож ирснээ дарааллын хамгийн сүүлд зогсох хүмүүст хандан : “Дахиад зодох юм бол харилаа. Дэлгүүрээ онгойлгохгүй” гэжээ.

Monday, June 20, 2011

1. Дүүрэн хүнтэй автобус. Нэг хүүхэд сууж хажууд нь нэг эмгэн зогсоно. Эмгэн хүүгийн анхаарлыг татах санаатай ханиав. Хүү:
-Бурхан өршөөг. Эмгэн уурлангуй:
-Би найтаагаагүй, ханиаж байна.
-Тэгсэн ч гэсэн би таныг хүндлэх ёстой биз дээ.

2. - Нуугдаж тоглох, сексдэх хоёр юугаараа ижил вэ?
- Болсон уу? Болсоон ? гэдгээрээ ижил.

3. Автобусанд нэг эр орж ирлээ. Өөдөөс нь xарж суусан xүүxэн өмднийx нь цаxилгаан онгорxой байxыг xараад:
- Эрxэмээ, таны дэлгүүр онгорxой байна, гэxэд санаа нь зовсон эр бушууxан өмднийxөө цаxилгааныг татчиxаад эмэгтэйгээс асууж байна гэнээ:
- Уучлаарай, түрүүнд дэлгүүрийн заxирал xарагдаагүй биз?
Хүүхэн: - Үгүй ээ, заxирал гэxээр xүн xарагдаагүй, xарин согтуу ачигч 2 шуудай дэрлээд унтаж байна лээ.

4. Заримдаа чи уйлж байхад хэн ч чиний нулимсыг харахгүй. Заримдаа чи өвдөж байхад хэн ч чиний шаналлыг харахгүй. Заримдаа чиний сэтгэл тавгүй байхад хэн ч чиний зовлонг ойлгохгүй. Ихэвчлэн чи жаргалтай байхад хэн ч чиний инээмсэглэлийг анзаарахгүй ...
Гэтэл чи нэг л удаа унгахад бүгд ....

5. Профессор:
- Эр бэлгийн эс яагаад сүүлтэй байдаг вэ?
Хариулах оюутан олдсонгүй.
- За тэр эмэгтэй оюутан хариулаарай.
Нөгөө оюутан ичингүйрэн босож:
- Шүдний завсраар орчихвол татаж гаргахад амар байдаг юм болов уу…

6. Нөхөр эхнэр хоёр зурагт үзэн сууна. Хаалганы хонх дуугарав. Эхнэр очвол хөрш эр зогсож байна.
-Сайн уу, Валя, чамайг халаадаа дэлгэвэл 100 рубль өгье. Валя халаадаа дэлгэн харуулчихаад 100 рубль хармаалан орж ирэв. Нөхөр:
-Хэн бэ?
-Хөршийн хүүхэн л давс гуйж байна Нөхөр:
-Аа, би хөрш эрийг л зээлсэн 100 рублиэ өгсөн юм болов уу, гэж бодлоо.

7. шинэ жилийн өглөө 1 залуугийн цонхийг тагтаа тогшив
- Маргааш чиний эгч чинь үхнэ гэж хэлээд нисээд явчихав. Залуу гэрийнхэндээ хэлтэл гэрийнхэн нь итгэсэнгүй. Гэтэл маргааш нь үнэхээр эгч нь үхчихсэн байв. Жилийн дараа өнөөх тагтаа дахиад л цонхийг нь тогшив.
- Маргааш чиний аав чинь үхнэ гэж хэлээд ахиад л яваад өгөв. Залуу гэрийнхэндээ хэлтэл гэрийнхэн нь итгэж аавтай нь салах ёс хийж байв, маргааш нь........ Аав нь:
- Бурхан минь би амьд байна, гэтэл дүү нь цаанаас нь:
- Ааваа шуудан зөөгч ах үхчихэж...

8. - Хачин юм даа, яг танийг уриад л бүжиглэж байтал ая дуусчихаад надад хэтэрхий богино юм шиг санагдаад байхын.
- "Тэгэлгүй яахав дээ" гэж эмэгтэй инээснээ:
- Оркесторыг удирдаж байгаа хүн чинь миний нөхөр байхгүй юу.


Нэг эр залуухан эхнэрээ дагуулан амьтны хүрээлэн үзэж яваад сармагчнуудад зориулсан хэсэгт орж ирэв. Эхнэр нь гориллыг анхааралтай ажиглаж байснаа:
-Яанаа ямар аймаар булчинлаг юм бэ? Сексийг сонирхдог болов уу?
Нөхөр:
-Харин л дээ...
Эхнэр нь шалгахаар шийдээд мөрөө ил гаргаж харуулав. Эрэгчин горилл сонирхоод торны цаанаас ойртож байна гэнэ.
Эхнэр:
-Хөөе чи энийг хараа, сонирхож байна гээч гэснээ хөхөө ил гаргаж үзүүлэв. Горилл бүр ойртож анхааралтай ширтэж эхлэв. Нөгөө эмэгтэй бүр янзыг нь үзэхээр шийдэж банзлаа сөхөөд үзүүлтэл горилл нь гэнэт ганцхан хүчтэй угзарч тороо хуга татан гарч ирээд нөгөө эмэгтэйг тэврээд авлаа. Эхнэр:
- Яанаа хайрт минь намайг авраарай:
Нөхөр бах нь ханасан байртай:
- Надад үгүй гэдэг шигээ наадахдаа одоо толгой өвдөөд байна, өнөөдөр чадахгүй дараа болъё гээд тайлбарлаач гэсэн гэдэг.