Wednesday, May 4, 2011

Нууц амраг...

Нөхөр нь ажлаасаа эрт тараад гэртээ иржээ. Эхнэрийнх нь нууц амраг нуугдаж амжилгүй өрөөний буланд хөшөөг үзүүлж, нүүр амаа хачин болгоод хөшив. Нөхөр:
-Энэ одоо юу вэ?
Эхнэр:
-Аан энэ үү? Хөшөө байгаа юм аа. Ийм хөшөө одоо их моодонд ороод байгаа гэхээр би авчихлаа. Манай энэ хөрш Балдангийнх яг ийм хөшөөтэй болчихсон байна гэсэн. Нөхөр ч үнэмшсэн байдал гаргаж тэгэс ингэс хийж байгаад хоёул унатахаар хэвтэв. Эхнэр хурхиран нам унтаж эхлэх үед нөхөр нь босч хөшөө болсон эрд дөхөж очоод:
-Хөөе хөгшөөн чи өлсөж байна уу? Мэдээж өлсөлгүй яахав. Хоёулаа галын өрөөнд оръё, хоол халааж өгье. Мань чинь өчигдөр энэ хажуугийн Балдангийнд бүтэн өдөр чам шиг ингэж хөшөө болж зогсоод. Өөдгүй амьтад чинь ядаж аяга ус өгөхгүй, ёстой зовоосон ш дээ...

No comments:

Post a Comment