Tuesday, May 10, 2011

Товч бөгөөд тодорхой... Хэсэг 3

1. Согтуу эр гэрийнхээ хаалганы цоожны нүхийг олохгүй тэмтчинэ. Хажуугаар нь өнгөрч байсан эр:
- Би танд туслах уу ?
- Чи тэгэж л их туслах гээд байгаа юм бол энэ байшинг хөдөлгөхгүй барьж бай даа !

2. …Сузана бүсгүй сэтгэлтэй хархүүдээ хандаж:
-Чи яагаад үнсэлцэхдээ намайг хоёр чихнээс барьж бай гэж шаарддаг юм бэ?
-Урьд нь нэг удаа ийнхүү үнсэлцэж байтал миний халааснаас мөнгөтэй түрийвч алга болчихсон юм л даа.

3. Галт тэрэг гааль дээр ирэв. Гаалийн байцаагч купений хаалгыг дэлгээд:
- Зэвсэг, мансууруулах бодис, архи...
- За даа удахгүй гаалийн байцаагч ороод ирнэ, одоохондоо 2 аяга цай л авъя.

4. Профессор:
- Эр бэлгийн эс яагаад сүүлтэй байдаг вэ?
Хариулах оюутан олдсонгүй.
- За тэр эмэгтэй оюутан хариулаарай.
Нөгөө оюутан ичингүйрэн босож:
- Шүдний завсраар орчихвол татаж гаргахад амар байдаг юм болов уу…

5. Нэг эмэгтэй гэртээ орж иртэл бяцхан сульдаатай хүү нь алга. Баахан хайгаад олдоггүй гэтэл хүү нь таазанд наалдчихсан байна гэнэ. Яасан бэ миний хүү гэтэл ээжээ та дээд айлийн эгчийг тоос сорогчоо унтраа гэж хэлээд өгөөч гэжээ.

6. Эмээ нь ач хүүгээсээ :
- Хэн цонх хагалчихав аа?
- Ээж. Гэхдээ аав буруутай.
- Юу гэсэн үг вэ?
- Ээжийг таваг шидэхэд нь аав бултчихсан юм.

7.Өвлийн хүйтэнд нэг эмгэн автобусанд орж ирээд сандал дээр сууж байсан залууд:
- Эмээдээ суудал тавиад өг. Эмээ энүүгээр дүүрэн сандал байна ш дээ.
- Чиний суудал арай халуун байхаа.

No comments:

Post a Comment