Tuesday, May 17, 2011

Товч бөгөөд тодорхой... Хэсэг 5

1. Нэг согтуу 2 арxины шил бариад явж байтал найз нь тааралдаж юу хийж явааг нь асуутал:
- Эxнэр намайг өөрийн гэсэн бүx юмаа аваад зайл гэсэн xэмээн өгүүлжээ.

2. Хоёр хос орондоо ухаангvй vнсэлцэж байх юм гэнэ. Хvvхэн: -Чи надаа хайртай юу? Залуу: -Хайртай -Чи надтай гэрлэх vv? -Чи битгий ярианы сэдэв өөрчлөх гээд бай л даа.

3. - Чи уудаг уу?
- Хэрвээ энэ асуулт бол “үгүй”, харин урилга бол “тийм”.

4. Шоронд 2 эр сууна.
- Чи эхнэртэй юу?
- Эхнэртэй, харин чи?
- Үгүй би эрх чөлөөтөй амьдрахыг хүсч байна.

5. Багш нь:
- Хүүхдүүдээ, Хагас бүтэн сайнд бусдыг баярлуулсан 2 үйлдэлээ хэлэх хүн байна уу?
- Хагас сайнд тосгонд байдаг эмээгийндээ очиход тэр маш их баярласан.
Багш:
- Сайн байна. Хоёр дахь нь...
- Бүтэн сайнд намайг буцахад эмээ бүүр их баярласан гэжээ.

6. - Та согтуугаар гудамжинд эхнэртээ хайртай гэж хашгичаж хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсанаа хүлээж байна уу?
- Тиймээ. Эрүүл байсан бол юу гэж тийм дэмий юм юу гэж хийх вэ дээ гэжээ.

7. -Ээж ээ тэр хажуугийн байшингийн 7 давхрын тагтан дээр эрэгтэй эмэгтэй хоёр шалдан хүн хэвтэж байна.
-Миний хүү битгий хараарай тийшээ. Аягүй бол галзуу солиотой юмнууд байгаа биз.
-Тэгвэл эмэгтэй нь л галзуу юм байна л даа. Гэхдээ аав галзуу биш биз дээ.

8.
Эхнэр нөхрөөсөө
-Чи хаагуур явж байгаад ирж байгаан??
Нөхөр:
-Нохойтойгоо зугаалж байгаад..
Эхнэр:
-Манайд нохой байхгүй шүү дээ!!
Нөхөр:
-Аан, бид 2 харин гудманд танилцаад..
 
 
      

No comments:

Post a Comment