Tuesday, May 3, 2011

Товч бөгөөд тодорхой...

1. -Замын-Үүдийн вагон явчихав уу?
-Дөнгөж сая явчихлаа.
-Хаашаа…?

2. Пиво баранд: -Чи пиво даруулгатай уух дуртай юу?
Үгүй ээ би найз нартайгаа уух дуртай!

3.Шүхэрчин бууж явтал хэрээ тааралдаад мэндлэв гэнэ. -Сайн уу? Бүжигчээн! -Бүжигчин биш ээ, би шүхэрчин байна аа. -Харин тэр доор нилдээ халгай. Бүжигчин биш ч бай, мөн ч бай бүжихээс өөр аргагүй л болно оо доо, хө.

4.Үүд нүдэхэд гэрийн эзэгтэй:
- Хэн бэ?
- Түлээ байнаа. Онгойлгоход нөхөр нь босго хөндлөн унаад аман дотроо:
- За одоо хөрөөд хөрөөд гэж бувтнав.

5.Би өчигдөр жирэмсний тест өгөөд. 
- Тийм үү, асуултууд нь хүнд юм уу? 

6. - Цонxоо xаачиx, гадаа xүйтэн байна
- Цонx xааxаар гадаа дулааxан болдог юм уу?

7. -Намуу цэцэг чамайг Саруул талаас түүгээд Савангийн үйлдвэрт өгөж Хөөстэй саван болгоод Хөөрхөн нүүрээ угаана даа.
-Тэглээ гээд чи ямар өнгө орох биш дээ!  

8. Боксын бээлийгээр хамраа ухав.

9.Ах нь:
- Чи яагаад хагас бүтэн сайн өдөр болгон гадуур хонодог юм? Дүү:
- Бусад өдөр нь хичээлтэй юм чинь.

10.- Хөлөг онгоцон дээр 76 гишүүн аялж байлаа. Гэтэл онгоц живэв. Хэн нь аврагдах вэ?
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс

No comments:

Post a Comment