Monday, May 30, 2011

Онигоо2...

1. Хєєе энэ танай хvv ямар хурдан єсдєг юм бэ? Чи арай орой болгон чихнээс нь єргєєд байдаг юм биш биз? -Хаанаас даа. Зvгээр л орой болгон компьютерийнх нь дэлгэцийг 5 см-аар єндєрлєчихдєг юм…

2.Эхнэр нь нөхрийнхөө ажил руу утасдтал нөхөр :
- Уучлаарай хайрт минь би их завгүй байна гэсэнд эхнэр нь :
- Би чамд хоёр зүйл хэлэх гэсэн юм. Нэг нь сайн, нөгөө нь тааруухан.
- За би яараад байна. Сайныг нь хэлчих дээ.
- Ер нь ... юу л даа ... машины хамгаалалтын дэр нь ажилладаг юм байна.

3. Шинэхэн гэрлэсэн хосууд 1 гэрт ороод авгай нь нөхрөөсөө ингэж асуужээ.
- Чи ер нь архи уудаг уу?
- Үгүй ээ, баяр ёслолын өдөр болон саунд суухдаа л уудаг.
Маргааш өглөө нь нөхөр нь босож ирээд:
- Эхнээр өнөөдөр ямар баяр билээ?
- Ямар ч баяр биш
- За тэгвэл би явж саунд суулаа.


4. - Үгүй найзаа манай хүү хоёр, гурван өдөр юу ч идсэнгүй. Талх, боов, хоол унд гээд ер нь юу ч идсэнгүй ээ.
- Гэдэс нь өвдөө юм болов уу? Эмчид хандсан уу?
- За манайд тэгээд ч идчих талх хоол нь байхгүй л дээ.

5. Эхнэр нөхөр 2 хэрэлдэж гэнэ. Нөхөр нь цаасан дээр "өглөө наймаас сэрээгээрэй" гээд биччихээд унтаад өгч. Гэтэл өглөө 10 цагийн үед сэрж гэнэ. Нөхөр уурлан цаасаа шүүрэн үзтэл "8 болчихлоо, бос" гээд биччихсэн байжээ.

6. Батэрдэнэ аварга Балжинням хоёр Мөнхөө аваргынд хоолонд оров гэнэ . Тэдний ширээн дээр алтан халбага сэрээ дүүрэн байв гэнэ. Тэгтэл Батэрдэнэ аврага Балжаа аварга нэг халбага өвөртөлж байхыг хараад бодол болон суув. Би яаж халбага авах вэ? хэмээн бодож сууснаа:
- За би та нарт нэгэн илбэ үзүүлье. Би эндээс нэг халбага аваад өвөртлөлөө. Одоо Балжаагийн хармаанаас гаргаж ирье гээд Балжаа аваргын өвөртөлсөн халбагыг ширээн дээр тавив.

No comments:

Post a Comment