Sunday, May 15, 2011

Одоо бүх эрчүүд нүцгэлнэ...


Нэг эр ажилдаа чармай нүцгэн ирлээ. Бүгд түүнийг тойрч,
-Яагаад ингэв ээ, тэнэг юм уу гэцгээв.
-Урд шөнө бааранд орж баахан бүжиглэлээ. Тэгж байтал гэнэт гэрэл унтарч, “Одоо бүх эмэгтэйчүүд хувцсаа тайлна” гэж зарласан. Хормын дараа гэрэл асахад хүүхнүүд нээрээ нүцгэлсэн байна.
-Тэгээд?
-Бүгд хөгжилдөн баахан бүжиглэв. Цагийн дараа гэрэл унтарч, ”Одоо бүх эрчүүд нүцгэлцгээ” гэх юм.
-Тэгээд яасан?
-Гэрэл астал бүх эрчүүд нүцгэн. Бүгд бүжиглэцгээлээ. Дараа нь дахин гэрэл унтарч, “Одоо эрчүүд ажилдаа орцгоо” гэлээ.
-Тэгээд… тэгээд?!
-Тэгээд л би ажилдаа орохоор ирлээ.

No comments:

Post a Comment