Tuesday, May 17, 2011

Там руу явсан нь...


Нэг эр амь тавьж байна. Дээд тэнгэрийн элч, сүнснүүдийн хамт бууж ирэв:
- За та нарт ямар санал байна. Энэ хүнийг диваажин, там хоёрын алинд нь илгээх вэ? 1-р сүнс:
- Диваажинд явуулъя аа. Сайн гэрийн эзэн, сайн эцэг байсан юм.
2-р сүнс:
- Тэгье ээ. Байгууллагадаа нэр хүндтэй хүн байсан юм.
3-р сүнс:
- Үгүй үгүй. Тамд явуулъя.
Талийж буй хүний сүнс:
- Коля чи арай ч дээ, чи бид 2 чинь найзууд байсан биз дээ.
Колягийн сүнс:
- Тийм л дээ. Гэхдээ би нэг удаа нийтийн жорлонд сууж байхад 2 шинэ орос орж ирсэн юм. Тэгтэл араас нь нэг буутай алуурчин орж ирээд тэр хоёрыг буудаж унагачихаад хамаг хармааг нь хоосолж байхад би айгаад чив чимээгүй сууж байтал чи миний гар утас руу залгаа биз дээ!

No comments:

Post a Comment