Monday, May 23, 2011

Товч бөгөөд тодорхой... Хэсэг 6

1. Аав нь охиндоо гутал авахаар дэлгүүрт оржээ. Ороод худалдагчид хандан:
- Би охиндоо гутал авах гэсэн юм.
- Хэдэн раземер вэ?
- Манай охин 8-р анги.
- Та жаахан тодорхой ярь даа.
- Аан тийм 8-ийн Б гэсэн.

2. - Чи яагаад ханиалгаад байгаа юм бэ?
- Єчигдєр нимгэн хувцастай гадаа удаан зогссоноос л болсон байх.
- Хаана тэр вэ?
- Єчигдєр нууц амрагийндаа байж байсан чинь нєхєр нь ирээд тагтан дээр нуугдсан юм.
- Ямар хувцастай байсан бэ?
- Бэлгэвч бугуйн цаг хоёртой.

3. -Манай нохой тоо бодож чадна-Үнэн,юм у?-Тиймээ.Нохой маань хоёроос хоёрыг хасаад хэд вэ? гэх бүрд чимээгүй байдаг юм.

4.  - Сайн байна уу? Би танай захиралтай уулзах гэсэн юм.
- Уучлаарай, энэ боломжгүй. Тэр байхгүй байгаа.
- Юу байхгүй гэж. Би дөнгөж сая түүнийг цонхон дээрээ байхыг нь харсан шүү дээ.
- Тийм ээ. Гэхдээ тэр ч таныг бас харсан.

5. нэг залуу найз даа хэлэж байна гэнэ өөнөдөр би яг жан нара шиг оxинтой танилцан юм царайн нь яг жан нара тааз нь даанч асушэро шиг

6. Цэрэг: -Нөхөр хошуучаа телевир үзэж болох уу?
Хошууч: -Болноо, гэхдээ битгий асаагарай!!

7. Нэгэн бяцхан могой ээж дээрээ ирээд:
- Ээжээ бид нар хортой могой тийм ээ?
- Тийм ээ миний хүү
- Тэгвэл бид нар ямар нэгэн амьд зүйлийг хазвал тэр үхнэ тийм ээ?
- Тийм ээ миний хүү
- Ээжээ би тэгвэл хэлээ хазчихлаа...

8. -Охин минь чиний төрсөн өдөр хэзээ билээ?
-1 сарын 10-нд.
-Хэдэн оны?
-Жил болгоны!!

9. - Хөрш минь, надад шалны модоо түр өгөөч.
- Чадахгүй ээ. Би бас нөхрөө хүлээж байна

10. Эхнэр:
- Чи арай энэ булган пальтог надад насаар минь өмсүүлэх гээгүй биз дээ?
Нөхөр:
- Яагаад болохгүй гэж. Булганууд өөрсдөө насаараа өмсөөд болоод л байдаг биз дээ.

No comments:

Post a Comment