Wednesday, May 11, 2011

Түлхээд өгөөч...


Шөнийн 3 цаг. Эхнэр нөхөр 2 унтаж байтал хаалганы хонх дуугарна. Нөхөр нь хараал урсган очиж тайлтал нилээд согтуу нөхөр зогсож байна.
Согтуу : - Найзаа намайг түлхээд өгөөч, энүүхэнд.
Нөхөр : - Чи чинь солиороогүй биз? Одоо шөнийн 3 цаг болж байна. Явж өөр хэн нэгнийг гуй. Нөхөр эргээд орондоо ороход эхнэр нь хэн ирсэн тухай асууна.
Нөхөр : - Нэг нөхрийн машин эвдэрсэн бололтой түрээд өгөөч гэнэ. Би түүнийг хөөчихлөө.
Эхнэр : - Чи ч өөдгүй хүн байна даа. Нэг удаа шөнө борооноор манай машин унтрахад нэг залуу цаг гаруй түрж өгснийг санаж байна уу? Гэтэл чи хүнд туслах сэтгэлгүй гэх зэргээр үглэнэ. Нөхөр хараал тавин орноосоо босож хувцаслаад гарна. Таг харанхуйд юу ч харагдахгүй.
Нөхөр : - Хөөе чи хаана байна? гэж асуусанд харанхуйгаас
Согтуу : - Наашаа яв аа. Би энд байна гэх дуулдана.
Нөхөр : - Энд гэж хаана вэ?
Согтуу : - Яагаав хүүхдийн тоглоомын талбайн савлуур дээр гэх нь тэр.

No comments:

Post a Comment