Monday, May 30, 2011

Самаго...


Нэг эр гэртээ самогон нэрээд сууж байснаа нэрэх ус нь халахаар нь ус авч ирэхээр худаг руу явжээ. Эргээд ирсэн хоёр цагдаа сууж байна гэнэ. Тэгснээ :
- За, та яагаад хууль зөрчөөд байгаа юм бэ? Болсон явдлыг үнэнээр нь бич.
- Юу бичих юм?
- Яг юу болсныг л бич. Нөгөө эр үзэг цаас аваад юм бичсэнийг нь авч уншснаа цагдаа нар :
- Чи чинь юу бичээд байгаа юм бэ? гэсэнд
- Юу болсныг л бичсэн ш дээ гэжээ.
“Худгаас ус аваад ирсэн чинь гэрт маань хоёр цагдаа суучихсан самогон нэрж байлаа” гэж бичсэн байж гэнэ.

No comments:

Post a Comment