1. -Чи чинь оймсоо угаагаад юу болов оо?
-Хөл холгоод байгаа юмаа. хахахахаха
2. - Аав аа, өнөөдөр сургууль дээр эцэг, эхчүүдийн цомхон хурал болно, таныг заавал ирээрэй гэсэн шүү:
- Цомхон хурал гэж юу байдаг юм бэ?
- Яах вэ дээ, та, би сургуулийн захирал гэсэн цомхон бүрэлдэхүүнээр л хуралдах байхгүй юу.
3. Залуу найз бүсгүйдээ:
- Би ер нь ямар ч тохиолдолд үнэн яриад байдаг нь миний гол дутагдал юм аа, хонгор хайрт бүдүүн майжигхан минь.
4. -Уучлаарай,таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, та түр хүлээгээд дахин залгана уу?
-Битгий худлаа яриад бай. -Үнээн, үнэн!
5. Дургүй хүргээд байвал Хонгорт аваачаад хоолонд оруулаад Багануурт аваачаад Бааранд оруулчихна шүү ай!!!
6. - Ээжээ манай ангийнхан намайг шуналтай гээд байх юм.
- Миний охин тэр хүүхдүүдийнхээ нэрийг ээждээ хэл
- Тэгвэл та надаа 1000 төгрөг өг.
7. Нэгэн зураач залуу эмэгтэйн хөрөг зурж суув. Хажууд нь харж зогссон хоёр хүн ийнхүү ярилцжээ.
- Нэг зураач өнгөрсөн жил манай охины зургийг зурчихаад одоо болтол өгөөгүй шүү гэхэд:
- Тэр юу ч биш ноднин бас нэг зураач манай авгайг зурчихаад одоо болтол аль алиныг нь өгөөгүй байгаа...
8. Траншейны тэнүүлч эр цагдаагийн газар ирлээ.
- Манай нүхнээс 33 ширхэг эд зүйл алдагдлаа.
- Чи тоог нь ямар сайн мэдэж байх юм ?!
- Тэгэлгүй яадаг юм. Бүхэл бүтэн хөзөр, бас нэг пиво онгойлгогч алдагдсан юм чинь.
9. 2 чукчагийн нэг нь нүх ухаад нөгөө нь булаад явжээ. Гэтэл нэг хүн асуужээ:
- Та 2 юу хийж байгаа юм бэ? гэхэд чукча:
- Мод тарьж байна.
- Тэгээд мод нь хаана байгаа юм бэ?
- Мод тэр байна. Суулгах хүн маань ирээгүй байна гэжээ
10. Харанхуйгаас айдаг хүү байжээ.Тэр нүдээ аних болгондоо ухаан алддаг байв.
No comments:
Post a Comment