Friday, June 10, 2011
Дэлгүүрт...
Нэгэн дэлгүүрийн худалдагч, эрхлэгч дээрээ 5000 доллартай түрийвч барьсаар орж ирэв.
-Сая нэг худалдан авагч лангуун дээр орхичихоод явлаа, та ирэхээр нь өгчихөөрэй.
-Петрова, чи солиороо юу, ийм мөнгийг буцааж өгнө гэж юу байдаг юм, хоёулаа хуваагаад л авчихъя л даа, ирэхээр нь мэдэхгүй гээд явуулчихаарай.
Төдөлгүй Петрованөгөө эзнииг нь дагуулсаар орж ирэв:
-Захирал аа, нөгөө 5000 доллартай түрийвчний чинь эзэн нь ирлээ…
Түрийвчний эзэн тэр хоёрт талархсанаа илэрхийлж зуу, зуун доллар авч өгөв.
Түүнийг явсны дараа захирал худалдагчдаа уурсана:
-Петрова, чамайг би тэнэг юм хийснийхээ төлөө шагнуулахыг зөвшөөрөхгүй, алив тэр зуун доллар аваад ир!!!
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment