1. -Танайд ямар хоол байна вэ?
-Харамсалтай нь зөвхөн бууз байна. Цэсэнд чинь хоолны нэр битүү байна ш дээ.
-Энэ чинь зөвхөн хоол идэх дурыг л төрүүлдэг юм.
2. Нэгэн эр хашааныхаа гадна "Анхаар нохойтой" гэж бичжээ. Гэтэл нэг дүрсгүй жаал хажууд нь " гэвч шүдгүй" гээд биччихжээ. Үүнийг хараад нөгөө эр учиргүй уурлаж "Жич: Үхтэл нь хөхнө" гэж нэмж бичжээ.
3. Шоронд орсон нөxрөө эргэж очсон авгай нь ярьж байна .
- Хүүxдүүд чинь чамайг асуугаад болохгүй юм гэxэд нөxөр нь:
- Аав xэзээ гараx вэ? гэж байна уу?
- Үгүй, үгүй xулгайлсан юмаа xаана нуусан бол гэж асуугаад байна гэжээ.
4. - Таны бага насны чинь хүслэн сэтгэлчлэн бүтсэн удаа бий юу?
- Бий, бий. Багад ээжийг үснээс зулгаах бүр халзан болохсон гэж хүсдэгсэн. Тэр хүслэн минь сэтгэлчлэн бүтсэн.
5. Нэг эмгэн сугалаагаар зурагт хожоод баярласандаа болоод ухаан алдаж унажээ. Тэр хооронд нь нэг залуу бушуухан сугалаагаа сольчихов. Эмгэн босч ирэхэд хонжворыг өгөгч бүсгүй:
- Уучлаарай, та зурагт биш 2 өрөө байр хожлоо гэж хэлэхэд сугалаагаа солисон залуу ухаан алдаж унажээ.
6. Нэг хүн олс чирч явахийг харсан хүн
- чи наад олсоо чирж яах нь вэ? гэтэл
Мань хүн -Тэгээд би түрэхийм болж байна уу? гэж
7. Нэг удаа Брежнев, Рейган хоёр уулзаж уралдаж Рейган түрүүлчихэж гэнэ. Дараагийн өдрийн "Правда" сонин дээр ийм мэдээ нийтлэгджээ.
"Өчигдөр нөхөр Л.И.Брежнев, Р.Рейган нарын оролцсон олон улсын гүйлтийн тэмцээн болж нөхөр Л.И.Брежнев 2-р байранд орсон байна. Харин Рейган сүүлчийн хүний өмнө оржээ."
8. Автобусанд нэг нөхөр унгачихжээ. Хүмүүс хэн унгасаныг нь үл мэднэ. Гэтэл жолооч хэлсэн нь: Одоо автобус маш хүчтэй эргэнэ. Бүх хүмүүс сайн барьсан уу?
Хүмүүс: Барьсаан
Жолооч: Унгасан нөхөр барьсан уу?
- Барьсаан...
9. Хоёр оюутан:
-Би өглөө босож чадахгүй хичээлээсээ хоцорчихоод байх юм...
-Би цонхоор нар тусангуут л босдог.
-Тийм эрт үү?
-Үгүй ээ, манай байр баруун тийшээ харсан цонхтой.
10. жаал хүүг аав нь сургуульд оруулахаар сургуульруу чирсээр орж ирэв гэтэл хүү - яалаа гэж надад 11 жил өгч байгаа юм бэ? гэв
No comments:
Post a Comment